Багш: "Ангийн уриа гэж ямар нэгэн зүйл байдаг уу?"
Оюутан: "Байдаг. Түүхийг хамтдаа бүтээцгээе"
Багш бяцхан инээмсэглэл тодруулснаа: "Арай өөр уриа үгтэй байвал яасан юм бэ? Түүхийг хамтдаа бүтээнэ гэхээр тэнгэрт гарахтай адил уриа үг юм биш үү? Тэнхмийнхээ шилдэг сурлагатай анги болцгооё ч юм уу, Салбартаа тэргүүлэгч байя ч юм уу, иймэрхүү уриа байвал илүү хүрэхүйц юм биш үү?" гэлээ.
Оюутан: "Багшаа бид одоо ч гэсэн хамтдаа түүх бүтээж байна шүү дээ. Бид хамтдааа ярилцаж байна, ангийн хурал хийж байна. Энэ чинь түүх бүтээж байгаа явдал. Түүх гэдэг өнгөрсөн зүйлийн тухай асуудал байдаг. Гол нь хэр тэмдэглүүштэй явдал вэ гэдгээс түүхэнд тодоор бичигдэх эсэх нь шалтгаалах байх"
Үүнийг уншиж буй та ч гэсэн түүхийн нэг хэсэг болж байна. Түүх гэдэг ач холбогдлоосоо шалтгаалан олны дунд тархах эсэх нь тодорхойлогддог.
Тэгвэл бид ангийн 34-үүлээ, багштайгаа нийлээд нийт 35-уулаа, 35 хүний цар хүрээг хамарсан түүхийг бүтээцгээе л дээ.
Бид л мэддэг тэр түүхийг бүтээцгээе л дээ. 35-уулаа нийлээд нэг хамт олон болцгооё. Тэр мөчид бид Менежментийн ангийн гишүүн бүрийн сэтгэлд мартагдахааргүй түүхийг бүтээж чадах биз.
Гэхдээ энэ дан ганц хүний бодлоо шийдэгдэх зүйл биш. Тиймээс ангийн уриаг бүтээх талаар хамтдаа хүүрнэлдэцгээе. Ингээд сэтгэгдлээ бичээд байгаарай!!!
4 сэтгэгдэл:
za tenhmin shildeg angi ntr bol denduu barigdmal bhaa hediigeer oyutni shireend tiim bj boloh ch sur-a togsson ch hamtdaa tuuh buteeltseed l yvna shd... theer hervee denduu yronhi sanagdaad bga bol amjiltiin tuuhiig hamtda buteetsgeey ntr ch ymuu jijkeeeeeen todotgochihgu yu... gehde l tuuhig hamtda buteene gedeg ni goy ym da... hamgin gol ni HAMTDAA gedeg ug ni goyshd time manaihaaan? kkk ^_^
ene harin ch iluu oir yum shgee
tgd ch ene uria togs yum bishuu ain
tgd bs shildg surlagat angi boloh amjiltg buteene ene ter chini bidnii buteeh tuuhiin 1 heseg ni l bolnoshdee tee...
ene uriag demjij bn
Түүхийг бүтээхэд оролцдоггүй хүн гэж үгүй !!!!!!
^-^
⎝⏠_⏠⎠ Түүхийг хамтдаа бүтээцгээе !!!!!!!! Миний бодол ШҮҮ!!!!!!!!!!!!!!
Хүссэн хүсээгүй түүхийг хүн бүр л бүтээлцдэг шүү дээ!!!!!!! Тэнгэрт гарахтай ч адил үг биш байна. Зүгээр л газарт явахтай адил үг байна ⎝⏠_⏠⎠ !!!!!!!! Энэ уриа үгийг арай өөр болгох нь зөв байх. Бид бүгд урай үгээ ямар байх талаар болон өөрсдийн хувилбарыг дэвшүүлбэл гоё уриа үг гарна даа !!!!!!!!!!
Post a Comment