Хуудаснууд

2010-12-02

Менежментийн тэнхимийн эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө

2010-11 оны хичээлийн жилийн Менежментийн тэнхмийн эрдэм шинжилгээ хурал өнгөрсөн лхагва гарагт буюу 12 сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.




Энэхүү хуралд манай ангийнхан нийтээрээ идэвхитэй оролцсон бөгөөд хуралд оролцсон 10 багийн 4 баг нь манай ангийн оюутнууд байсныг дурдах хэрэгтэй. Тухайлбал Пүрэвдорж Энхнаран нарын баг, Дагиймаа Одмаа нарын баг, Баттуяа Доржханд Норов Энхзул Энх-Ирээдүй нарын баг, түүнчлэн Батхүү Зол-Эрдэнэ Чинбаяр нарын багууд энэ удаагийн хуралд ангиа төлөөлөн орсон.
Нийт 3 цаг үргэлжилсэн энэхүү хуралд Дагиймаа болон Одмаа нарын баг 1-р байр эзлэн, Батхүү Зол-Эрдэнэ Чинбаяр нарын баг 3-р байр тус тус эзэлж амжилттай оролцсон. Зөвхөн эдгээр багууд гэлтгүй Пүрэвдорж Энхнаран нарын баг, Баттуяа Доржханд Норов Энхзул Энх-Ирээдүй нарын баг ч амжилттай орлоцож эхний байруудын төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлснийг энд дурдахгүй байхын аргагүй.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралтай холбогдон саяхан шинэчлэгдэн засварлагдсан тэнхимийн веб сайтын мэдээллийн хэсгийн эхний нийтлэл болж орсныг та бүхэн зургаас харсан биз.


Юутай ч эхний 3-н байранд орсон багийнхан сургуулийн хүрээнд зохиогдох эрдэм шинжилгээний хуралд оролцоно.
Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд хуралд оролцсон ангийнхандаа баяр хүргээд дараа дараагийн хуралд амжилттай оролцохыг хүсье.

2 сэтгэгдэл:

handaa said...

Ta nartaa bayar hurgey
daraagiin shat bolh surguuliin huraldaa idevht beldj amjiltt orooroi
GOOD LUCK

Enheelee said...

Manai angiihan mungad bsan shuu...Hawriin hurald angiaraa ahin but awtsgaay kkk...

Surguuliin hurald orohoor bolson heddee tomoos tom bayriig hurgeed, tomoos tom amjiltiig husie daaaa...

Post a Comment