6-н долоо хоногийн турш хийх энэхүү дадлагын тухай 6-р сарын 8-нд Ундрам багшийн баталсан хөтөлбөрийг танилцуулж байна. /Гэхдээ Ундрам багш хөтөлбөрийг боловсруулаагүй. Лизунов багш боловсруулсан сурагтай. Ундрам багшийн гарын үсэгтэй./
Лизунов багшийн ярьж буйгаар дадлагын гол зорилго нь үйлдвэрлэлийн мэнэжмэнт болон үйл ажиллагааны мэнэжмэнт хичээлийн хүрээн дэх мэдлэгээ амьдралаас буулгах юм шиг байна лээ. :D
Батлав: МУИС-ЭЗС-ийн сургалтын албаны эрхлэгч
............................ Ц.Болормаа /д-р, проф/
МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн мэргэжлийн ангийн оюутны Үйлдвэрлэлийн танилцах дадлага хийх удирдамж
Менежментийн үндэс, Хүний нөөцийн менежмент, Үйлдвэрлэлийн менежмент, Үйл ажиллагааны менежмент, Төслийн менежмент, Бизнес төлөвлөлт, Үйлдвэрийн газрын удирдлага хичээлээр судалж үзсэн онол, арга зүйн агуулгыг тодорхой үйлдвэрийн газрын практик нөхцөлд үзэж танилцан энэ талаар мэдлэгтэй болох нь үйлдвэрлэлийн танилцах дадлагын зорилго юм.
Нэг. Дадлагын удирдлага
1.1. Дадлагыг ЭЗС-ийн Менежментийн тэнхимийн багш ба үйлдвэрийн газрын мэргэжилтэн удирдана. Багш нь дадлагын хөтөлбөрийг танилцуулж оюутанд арга зүйн зөвлөмж өгнө, үйлдвэрийн удирдагч нь хөтөлбөрийн дагуу үйлдвэрийн газрын холбогдох зүйлсийг танилцуулж шаардлагатай материалыг боломжийн байдлаар өгч, дадлагын хугацаа дуусмагц дадлага хийсэн оюутны тодорхойлолтыг гаргаж тайлангийн хамт сургуульд ирүүлсний үндсэн дээр МУИС-ийн цагийн багшийн хөлс олгох журмын дагуу дадлага удирдсан хөлсийг тооцуулах болно.
1.2. Оюутан дадлагын хугацаанд тухайн үйлдвэрийн газрын дотоод дүрэм, журамд захирагдан үйлдвэрийн удирдагчийн мэдэлд ажлын өдрийн хугацаанд ажиллаж, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлнэ. Үйлдвэрийн удирдагч энэ талаар тодорхойлолтонд холбогдох дүгнэлтийг өгнө.
1.3. Оюутан дадлагын хөтөлбөрийн дагуу тайлан бичиж хичээлийн жилийн намрын улирал эхэлсэн эхний долоо хоногт багшид өгч хамгаалах болно.
Хоёр. Дадлагын хөтөлбөр
Дадлагын хугацаанд хөтөлбөрийн агуулгыг хангах талаар оюутны хийж гүйцэттэх ажлын чиглэл:
• Тухайн үйлдвэрийн газрын үйл ажиллагаа явагдаж байгаа салбар, зах зээлийн хөгжил, хэтийн төлөвтэй танилцах
• Үйлдвэрийн газрын товч танилцуулга
• Үйлдвэрийн байршилт, ерөнхий төлөвлөгөөний схем
• Удирдлагын ба үйлдвэрлэлийн бүтэц, түүний тайлбар
• Үйлдвэрлэлийн хүчин чадал ашиглалтын байдалд дүгнэлт хийх
• Үндсэн бүтээгдэхүүний тодорхойлолт, бүтээгдэхүүн үйлчилгээннй төсөл, дизайн
• Технологийн процессийн бүдүүвч, төрөл, тайлбар
• Үйлдвэрийн дотоод зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн тодорхойлолт байршилтын схем
• Ажиллах хүчний тодорхойлолт, хөдөлмөрийн зохион байгуулалт
• Үндсэн түүхий эд материалын тодорхойлолт, нөөцийн удирдлага
• Чанарын удирдлага
• Үйлдвэрлэлийн төлөвлөлтийн асуудалтай танилцах
• Үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй танилцах
• Дүгнэлт
Жич
Эдгээр материалыг үндсэн сурах бичиг, практик хичээлийн гарын авлага, лекцийн материалыг ашиглан судлаж боловсруулаад тайлан бичнэ.
Дадлагын хугацаанд өдөр тутам сурч мэдсэн зүйл, шинээр мэргэжлийн холбогдолтой ур чадвар эзэмшсэнээ өдрийн тэмдэглэл болгон хөтөлж баримтжуулан дүгнэлт бичиж явах
Дадлагын тайланд хөтөлбөр, өдрийн тэмдэглэл, удирдагчийн тодорхойлолт, дадлага хийсэн байгууллагын утас хаягийг тодорхой бичсэн байна.
Менежментийн тэнхмийн эрхлэгч: Ч.Ундрам /д-р, дэд проф/
Боловсруулсан:
Менежментийн тэнхмийн багш: Б.Энхмаа /дэд проф/
2011 оны 6-р сарын 08
| № | Оюутны овог | Оюутны нэр | ID дугаар | Дадлага удирдах багш |
| 1 | Давааням | Аззаяа | 09В08SH0527 | Б.Энхмаа |
| 2 | Дэлгэрмаа | Аюурзана | 08В08А0036 | Б.Энхмаа |
| 3 | Баярсайхан | Батхүү | 08В08А0037 | Б.Энхмаа |
| 4 | Уранбилэг | Батбилгүүн | 08В08D0275 | Б.Энхмаа |
| 5 | Санжжав | Бат-Ерөөл | 09В08SH0525 | Б.Энхмаа |
| 6 | Уламбаяр | Баттуяа | 06В08А0194 | Б.Энхмаа |
| 7 | Бэгзжав | Билгүүн | 08В08А0042 | Б.Энхмаа |
| 8 | Батболд | Билгүүн | 08В08А0043 | Б.Энхмаа |
| 9 | Бямбаа | Бямбасүрэн | 08В08А0045 | Б.Энхмаа |
| 10 | Должин | Гандулам | 08В08А0047 | Б.Энхмаа |
| 11 | Жамсрандорж | Дагиймаа | 08В08А0049 | Б.Энхмаа |
| 12 | Очирпүрэв | Доржханд | 08В08А0050 | Б.Энхмаа |
| 13 | Эрдэнэбаатар | Дөлгөөн | 07B08D0305 | Б.Энхмаа |
| 14 | Түмэнжаргал | Жаргалсайхан | 08В08А0051 | Б.Энхмаа |
| 15 | Мөнхбат | Золзаяа | 08B08D0282 | Б.Энхмаа |
| 16 | Гандорж | Зол-Эрдэнэ | 08В08А0053 | Ж.Сарантуяа |
| 17 | Мөнхбат | Золбадрах | 08В08G0419 | Ж.Сарантуяа |
| 18 | Өлзий | Илия | 08В08А0071 | Ж.Сарантуяа |
| 19 | Жанчивдорж | Мөнхсувд | 08В08А0054 | Ж.Сарантуяа |
| 20 | Содномдорж | Норов | 08В08А0056 | Ж.Сарантуяа |
| 21 | Сандаг-Очир | Одмаа | 08В08А0057 | Ж.Сарантуяа |
| 22 | Ганболд | Пүрэвдорж | 08В08А0058 | Ж.Сарантуяа |
| 23 | Чинбаяр | Сийлмаа | 08В08А0059 | Ж.Сарантуяа |
| 24 | Батсуурь | Тэмүгэ | 08В08А0062 | Ж.Сарантуяа |
| 25 | Энхбат | Чинбаяр | 09В08SH0526 | Ж.Сарантуяа |
| 26 | Батцэнгэл | Энхнаран | 08В08А0068 | Ж.Сарантуяа |
| 27 | Нямаахүү | Энхтуул | 08В08А0069 | Ж.Сарантуяа |
| 28 | Амараа | Энхчимэг | 08В08А0070 | Ж.Сарантуяа |
| 29 | Ганболд | Энх-Ирээдүй | 09B08SH0547 | Ж.Сарантуяа |
| 30 | Болд | Энхзул | 08B08GA0416 | Ж.Сарантуяа |
1 сэтгэгдэл:
http://www.facebook.com/home.php?sk=group_211676512178200&ap=1 facebook group!
Post a Comment