Хуудаснууд

2010-05-28

Hello World!


Сайн байцгаана уу?

2008 оны Эдийн Засгийн Сургуулийн Менежментийн ангийнханд зориулсан блог ийнхүү цахим ертөнцөд мэндэллээ.
Бид Хамтдаа 2 жилийг ардаа орхиж, оюутан насны талыг элээгээд байна. Анх бид математик 1 хичээлд ангидаа багтахгүй шахам олуулаа цуглаж, зарим оюутан сандал дээр хичээлээ бичиж байсан мөч саяхан санагдана.

Энэхүү блогийг нээсний учир гэвээс бид улам дотносож, Монголын Ирээдүй болсон менежерүүдийн харилцан холбоотой байх газар энэхүү блог маань байгаасай, мөн түүнчлэн 2008 оны Менежмент анги ганц ч гэсэн дурсан санах зүйлтэй байгаасай гэсэн явдал юм.

2008 оны МУИС-н Менежмент ангийн блог гишүүн бүрт дараах боломжийг олгож байна. Үүнд:
  • Хэвлэмэл материал, хувилж авах материалыг илүү хялбараар энэхүү блогоос авах
  • Зарлал мэдээллийг түргэн шуурхайгаар хүртэх
  • Менежментийн ангийн хэлэлцүүлгийн хуудас
  • Ангийн фото цомог
  • Хичээлтэй холбоотой элдэв мэдээлэл, сонин хачин гэх мэт олон олон боломжийг та бүхэнд олгох болно.

Үүнээс гадна нийт ангийн нөхөддөө хандан хэлэхэд энэхүү блог хүн бүрийн санал хүсэлт, шүүмжлэлээр улам сайжирч боловсорно гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Ингээд ТҮҮХИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!!!

Та бүхнийг хүндэтгэсэн Г.Зол-Эрдэнэ

2 сэтгэгдэл:

Anonymous said...

A.d-aa bayarlalaa
ene uria uneheer taalagdjiina
Angiinhaan tuuhiig hamtdaa buteetsgeey

Anonymous said...

neg negnee hundetgej, hairlaj, oilgoj, demjij, uusgn neg buhel met bolohod angiin maan ed es bolson buh humuusiin oroltsoo hamgaas unete.. itgelte bn.. ..:))

Post a Comment