Хуудаснууд

2010-10-28

Хүний нөөцийн хичээлийн хуваарь

Б.Болор багшийн орж буй Хүний нөөцийн менежмент хичээлийн семинарын хуваарийг та бүхэнд хүргэж байна. Энэхүү хуваарийг хүргэхэд тулгарсан бэрхшээлийг хэзээ нэгэн цагт та бүхэнд хэрэг болох болов уу гэсэн үүднээс хуваалцъя :D

Болор багшийн хичээлүүд болон лекцүүд проектор дээр гарахад арзайгаад байдгийг бид бүхэн мэднэ. Энэ нь мэдээж орчин үеийн мэдээллийн системийн технологи болон Монголчууд бидний ихэнх нь хэрэглэдэг хоцрогдсон мэдээллийн системтэй холбоотой юм.

Одоогийн монголын ажлын газруудад хэрэглэдэг зарим санхүүгийн болон нягтлан бодохын программууд ихэнх нь хуучны Монкий болон Реал Мон, Паравин зэрэг орос үсэгний кодчилол ашиглан хийсэн програмууд байдаг. Үүний нэгэн адил Болор багш ч гэсэн Монкий, эсвэл Реал Мон ашиглан хэрэггүй драйвэр компьютертээ суулгасан бололтой.

Одоо гадаадын оронд энэхүү улс тус бүрийн кодчилолын ялгааг арилгахын тулд үсэг тус бүрт код өгч стандарт тогтоосон юм. Энэ нь мэдээж Unicode-н тухай асуудал билээ. Энэ тухай сүрхий их юм мэдэхгүй учраас юутай ч Монкий, Реал Мон гэх мэтчилэн хэрэггүй драйвэр өөрийн PC, Notebook-дээ суулгах шаардлагагүй гэдгийг та хэлэх нь зүйтэй болов уу.

Багшийн өгсөн материал:









Зассаны дараа:









Зиа тэгээд эцэст нь та бүхэнд Болор багшийн явуулсан хуваарийг хүргэж байна.

Энд дарж татаж авна уу...

1 сэтгэгдэл:

Zoog!! said...

Uul n bagshiin yum ygd ereeljleed bdgiig n meddeg ch endee bichwel zuer yum shg sanagdlaa ntr :D

Post a Comment