7 хоногийн турш завгүй гүйлдсэн ангийнхан одоо дахиад л нэг хэсэг завгүй гүйлдэх нь дээ.
Энэ долоо хоногийн бямба гарагт буюу 18-нд МУИС-ЭЗС-ийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа бөгөөд бидний ойрын зорилтоор энэхүү үйл явдал тодорч буй нь ойлгомжтой. Юутай ч жил бүр чамлахааргүй амжилт үзүүлдэг Менежмент 3-г энэ жил бүр илүү амжилт хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Үүнээс гадна хичээлүүдийн улирлын эцсийн шалгалтын товууд гарлаа.
12 сарын 23-нд Хөдөө аж ахуй хичээлийн шалгалтаар манай ангийн хувьд шалгалтууд эхэлж байна. Дараа нь 2 хоногийн дараа Улс төр судлал сонгосон оюутнууд 25-нд шалгалтаа өгөх бөгөөд 28-нд хүнд давааны нэг болох маркетингийн удирдлага хичээлийн шалгалт тавигдлаа. Хүний нөөцийн менежмент хичээлийн шалгалтыг Болор багш 30-нд авах бол нэг жилийн дараа бид 2011 оны 1 сарын 3-нд Компаний Санхүү хичээлийн шалгалтыг өгөхөөр болсон.
1 сарын 5-нд Менежментийн мэдээллийн систем, 8-нд Үйлдвэрийн газрын удирдлага, 10-нд Үйлдвэрлэлийн менежмент гэсэн мэргэжлийн 3 хичээлийн шалгалтаа өгснөөр шалгалтууд өндөрлөж байна.
Юутай ч ойрд ангиараа уулзахгүй байгаа учраас энэхүү нийтлэлийг таньдаг мэддэг хүмүүстээ хэлээрэй!!!
2 сэтгэгдэл:
hmmmm...Sotsiologi, soyol sudlal, erh zuin undes, mikro undes, sanhuu burtgel gesen hicheeluud hezee hezee gedgiig ni bas tawiad uguurei plz kkk...
angiinhaan kom sanhuu 1sariin 6nd bolsn
Post a Comment