Эхлэл:
Хичнээн өдрийн турш ярилцаж, хичнээн өдрийн турш сэтгэлдээ бодож, хичнээн өдрийн турш бэлдсэн урлагийн үзлэгийнхээ ард бид гарч чадлаа. Гол нь амжилтаар дүүрэн ард нь гарлаа.
Урлагийн үзлэгийн тов гараагүй байхад 2 жилийн турш оролцоогүй урлагийн үзлэгтээ орох бодол хүн бүхний дотор битүүхэндээ байсныг бүгд гэрчлэх биз. Юутай ч 12 сарын 11-ны өдөр "МУИС-н ЭЗС-ийн Урлагийн Наадам" болох болсныг мэдсэн өдөр саяхан санагдана.
Өрнөл:
Тэр цагаас хойш бид бэлдэх хугацааныхаа талыг нь ярьсаар байгаад дуусгалаа. Гэхдээ ямар асуудал шийдээгүй, ямар нэг асуудлыг тодорхой болгоогүй, ярьсаар л.... Амралтын өдөр ганц 2 бүтээлч санаа гарсныг эс тооцвол үр дүнгүй л баахан цаг алдсан.
Харин яг одоогийн цагаар ярьвал өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас эхлээд оройхон гараад ширүүхэн дайрсан гэж хэлж болно доо. Юутай ч ангиараа "ХАМТДАА" байж ярилцсаны үр дүнд үзүүлбэрүүдээ тохиролцон, нэгэн зүгт "ХАМТДАА" алхаж эхэлсэн.
Чинбаагийнхаа төрөхөөс заяасан авьяасыг ашиглан, Туулын бүжгийн ур чадвар дээр тулгуурлан, Норов, Энх-Ирээдүй, Баттуя, Хандаа нарын чөлөөт сэтгэлгээгээр баяжигдан, Дагий, Одмаа, Бямбаа, Энхнаран, Сийлээ, Пүүжээ, Ба, Монхоо гээд үлдсэн бүх хүмүүсийн идэвхи, хичээл зүтгэл бидний энэхүү асар БОГИНОхон хугацааны УРТ замын гарааг сайхнаар тавьж өгсөн.
Батхүү маань өөрийн нуугдмал авьяасаа илрүүлж, Ерөөгийн хошигнол бидэнд эрч хүч өгч, Золоо Батбилгүүний ангиа гэсэн сэтгэл нь биднийг урамшуулж, Сувдаа, Зулаа аль чадахаараа л бидэнтэй цуг байлаа. Азаа ч гэсэн биднийг дэмжих гэж өчигдөржингөө л биеэ ядраасан.
Хамтлаг дуу дуулах хүмүүс хөл толгойгоо олохгүй, бүжгийн хөдөлгөөн нэг л эвлэж өгөхгүй, мэндчилгээ ч бүрхэг тэнгэрт хөвөн, ятга ёочир олдохгүй эдийн засгийн хомсдлын тухай хичээл дээрх яриа санагдаж, мөн дээрээс нь цаг гээч зүйл чинь ямар үнэтэй юм бэ? Ямар ховорхон олддог алт шиг эд вэ? Энэ мэт олон л асуудал бидэнд тулгарч, шантрахдаа шантарч, хэрэлдэхдээ хэрэлдэж, нэгнийгээ мурихдаа мурьж, ёстой л юм бүхнийг тууллаа.
Албан ёсоор бэлдэж эхэлсэн нэг дэх өдрөөс хойш 5 хоног бэлдэж, аз болж бидэнд нэг өдрийн дахиж бэлдэх боломж гарлаа. Урлагийн бага наадам Бүтэн сайн өдөр болохоор болж хойшиллоо.
Нэг сонирхолтой яриа гарсныг та нар мэднэ дээ. Урлагийн үзлэгийн өдрийн өглөө нэг бус хүн өнөөдөр орохоо болъё гэж хэлж байсан!!! Хэдий тэгж хэлсэн ч бид нэгэнтээ замынхаа дунд орчихсон байсан учраас бидэнд сонголт байгаагүй. Ний нуугүй хэлэхэд хэдий нэг их зүйлд оролцоогүй ч худлаа үнэн бараагаа харуулж байсан надад ч хүртэл тийм бодол байсан...
Шийдвэрлэх өдөр:
Хаана болохоо ч мэдэхгүй байж байгаад хагас сайнд л Ардын намын байр нь хаана гэдгийг мэдлээ. Бүтэн сайны өглөө 7.30-д цуглана гэж байсан хүмүүс 9 гээд л ерөнхийдөө цуглалаа. Мэндчилгээ нэг ч давтаагүй байсан. Түүхий хэдэн хүмүүс Ардын намын байрандаа очлоо. Шал нь халтирдгийг эс тооцвол их боломжийн газар Урлагийн наадам маань болохоор байлаа.
Тэнд очсоныхоо дараа мэндчилгээнийхээ дүрүүдийг тодруулж, бүтэн багаараа аяндаа тоглож, тайзан дээр гарахдаа ердөө 2-хон удаа л мэндчилгээгээ бэлдлээ.
Браво!!! БИД ХАМТДАА боломжит онооноос ердөө 0,5 оноо л алдлаа. Энэ бол бидний сүүлийн тойргоо амжилттай эхлүүлж чадсан түүх юм.
Дараа нь Чинбаа маань баллаад өглөө, хөгжим бусад ангийг бут цохилоо, хамтлаг дуу бусдаас дутахаар байсангүй, бүжгийн төрөл олон саадтай тулгарсны эцэст юутай ч боломжийн байлаа, шүлэг яаж уншдагийг бусад ангийханд зааж өглөө. Эцэст жүжгийн хэсэг зааланд байсан олон хүний нүднээс нулимс урсгаснаар бид сая л нэг уужим амьсгаа авлаа.
Шүүгчийн шийдвэр гарахаас өмнө оноогоо тооцож явж байсан учраас эхний байрын төлөө Маркетинг 3 ангитай ширүүн өрсөлдөж байсан юм.
Бариа:
Түрүүлсэн баг 135 оноо. Менежмент 2 анги 134,5 оноо. Ингэснээр бид Урлагийн наадмын 2-р байранд орж, анхны жилдээ орсон урлагийн үзлэгтээ чамгүй авьяастай залуус гэдгээ харуулаад авлаа.
Үнэхээр ширүүн өрсөлдсөн. Гайхалтай өдөр байлаа.
Төгсгөл:
Хэдий бид 1-р байрын төлөө явсан ч бидэнд цаг хугацаа алт шиг ховор байлаа. Гэхдээ бид энэ байраа чамлахгүй ээ. Богино хугацаанд бэлдсэн БИД чадварлаг залуус. ХАМТДАА байж л энэ үр дүнд хүрсэн.
Миний энэхүү нийтлэл урлагийн үзлэгийн, хүндэтгэлтэйгээр хэлвэл Урлагийн наадмын тайлан байсангүй. Түүний тухай дүгнэлт байсангүй. Хэн нэгнийг сайн байсан гэж, хэн нэгнийг муу байсан гэж бичихийг зорьсонгүй. Гол нь бид ХАМТДАА байж НЭГДЭЖ чадлаа.
АНХ удаа гэхэд хэлсдэхгүй биз. Сагсны тэмцээн, зугаалгаар л нэг уулздаг байсан бол энэ удаад урт замыг олуулаа, хамтаараа тууллаа.
Бүтэлгүйтсэн зүйл олон, хүссэндээ хүрээгүй нь үнэн. Олон саад бэрхшээлтэй учирсан, гэхдээ бидний энэ бүх цаг хугацаа хожим гайхалтай сайхан дурсамж, гайхалтай сайхан түүх болж үлдэх нь гарцаагүй.
Хүндэтгэсэн Г.Зол-Эрдэнэ
7 сэтгэгдэл:
I like this
tiimee yag l bodoj bsniig bichjee zoogii
bugd l ingj bodj bgaa bhaa
nemj helehd minii bodloor ma jujgiin bagiinhn unen aviyast yum bn lee uneheer sn bj chadsn
ter olon odruudd angiinhniigaa negtgj hetsuu bsan ch yu ch helelq ooroo l zohitsuulh gj guij bsan zoogiidoo uneheer bayarlalaa...
chmg l bhaar angiinhn tsuglaj chmg l b.val oluulaa ird bgaa yum shg sanagdj bsan shuu
Angiin darga yamar ih uuregt yamar chuhal gdgiig utgaar ni haruulj chadsn shuu zoogii
Mash ih bayarlaj bn aa
Angiinhnaaraa baharhaj bn
Eniig unshaad yamar goe bna aa...bur omogshjiine kkk...Handaahiin helsen yag bur zagtansan gazar maajchihlaaa...;)))) Zoogii chi chadsan shuu...
Manai angiihan uneheer mundag btsgaasan shuu...bugd neg setgeleer neg zugt harj chadsan shuu...tsaashdaa ch ene erchee aldahgui ushuu iluu bj ushuu ihiig buteetsgeey angiihaaaaan...
manai angiinhan uneheer mundag... uneheer baharhmaar.. haraa l hair hurmeer... ene buh hamtdaa bsan tsag hugatsaa oyutan nasnii min arilashgu shan hamgiin gegeeleg dursamj.... menejment gee l angia bodohod hedii tsag tutam hamt bj hamtdaa bainga ymar neg zuil zohion bguulj bugd idevhite bdaggu ch tsaanaa l neg dulaahan, tsetsgelj bgaa modnii navch shig tiiim goy medremj toroh yumda.. bid chadsan, chadaj bn, chadsaar ch bh bolnooo..:)
Хандаадаа баярлалаа :D 2-р байр нь чухал биш, хамтдаа алхаж чадсан нь л чухал байлаа эдр :)
oyutan nasaa bodhoor magadgu hamgin turuund orj ireh dursamj bhaa ... ^_^
Angiinhndaa gehd:
Urlagiin uzlegiin urd odor mar irj hiiye gj yavtsgaagd ogloo oroitj irchhd amjihaarq bsn mendchilgeenii chuhal beldh yost zuil vatum dr bichh bsan yumg hj irsn Dagiidaa mash ih bayarlalaa... Bas beldj bh hugatsaand hool und hj irj bsand ni mash ih bayarlalaa
Post a Comment