Хуудаснууд

2010-09-25

Ангийн хурлын тухай

Өнгөрсөн Баасан гарагт болсон Ангийн хурлын товч агуулгыг хүргэе.

Энэхүү хурал нь энэ жилээс манай ангийг удирдан авч буй Ундрам багштай танилцах зорилго бүхий хурал байсан ба ангийн 15 орчим оюутан цугласан хурал болж өнгөрлөө.

Магадгүй энэхүү бага ирц цугласан явдал нь баасан гарагт хичээлгүй байснаас үүдэлтэй болов уу. Юутай ч дараах зүйлүүдийг ярьж хэлэлцсэн юм.

1. Оюутан бүртэй нэг бүрчлэн танилцсан
2. Ангийн хурлыг тогтмол хийх тухай
3. 4-р курс төгсөхдөө сургуульдаа үлдээх дурсгалын зүйлийн тухай асуудал

Эхний асуудлын хувьд багш өөрийгөө танилцуулан, оюутан бүртэй нэг бүрчлэн танилцсан.

Харин удаах асуудлын хувьд ирэх Даваа гарагт 16цаг 10 минутаас дахин уулзахаар болсон ба сардаа 1 удаа уулзаж байхаар тов гаргасан.

3 дахь асуудлын хүрээнд Ундрам багш маань гайхалтай нэгэн санааг дэвшүүлсэн нь Төгсөхдөө сургуульдаа ямар нэгэн эд агуурс бус, оюуны бүтээл өвлүүлж үлдээе гэсэн санаа байлаа. Энэхүү санааг Менежментийн шинжлэх ухааны сор болсон эрдэмтдийн тухай ном гаргах ажлаар гүйцэлдүүлэх болсон ба оюутнууд баг болж хуваагдан, баг тус бүр ангийн уулзалтууд дээр илтгэл тавьж танилцуулан, жилийн турш хамтдаа хөдөлмөрлөсний эцэст 3-р курс төгсөхдөө НОМ гаргая гэж тохирлоо.

Юутай ч Даваа гарагт ангийн уулзалтыг хийх болсон ба тэрхүү уулзалтан дээр анги болж хуваагдсан байх үүрэг даалгаврыг Ундрам багш бид нарт даалган энэхүү өдрийн уулзалт өндөрлөсөн юм.

Тиймээс Менежментийн ангийн оюутнууд та бүхнийг Даваа гарагт болох ангийн хуралдаа ирж, ангийн нэг хэсэг болсныхоо үүргийг гүйцэтгэхийг хүсч байна.


Хүндэтгэсэн Г.Зол-Эрдэнэ

1 сэтгэгдэл:

tuul said...

za ehni hurald ni oroltsoj chadaagu 1 dehed zavaal oroltsonooo ^_^

Post a Comment